Уралдаанд шалгарсан СӨХ-дын нийтийн эзэмшлийн талбайг тохижуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас СӨХ-дын дунд цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, заавар зөвлөмжийг дадал болгохоор нэг сарын уралдаан зарлаад байгаа.
Шалгарсан эхний 20 СӨХ-г өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулахаас гадна улс, нийслэлийн хөрөнгө оруулалтын судалгаанд хамруулж дээвэр, гадна орчин, цахилгаан шат засварлах, нийтийн эзэмшлийн болон тоглоомын талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэх, шинээр бий болгох, засварлахад дэмжлэг үзүүлнэ.
Мөн Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс 11 СӨХ-нд халуун хэмжигч бэлэглэн, Монголын халдваргүйтгэл, шавж мэрэгчидтэй тэмцэх холбооноос есөн СӨХ-ны хариуцсан байруудад нэг удаа үнэ төлбөргүй ариутгал хийж өгөх юм.
Уралдаантай
холбоотойгоор, ариутгал
халдваргүйтгэлийн сургалт, мэдээлэл арга зүйн
зөвлөгөөг Захирагчийн ажлын албанаас СӨХ-дод өгч эхэлжээ.