Зургадугаар сарын 09-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2016-06-08 17:35:28

08.30 цагт “Бондын бүтээн байгуулалт” буюу Чингис бондын санхүүжилтаар хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болно.

09.00 цагт 2016-2019 онд хэрэгжүүлэх "Монгол Улсын Барилгын салбар дахь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээ" төслийн баримт бичигт гарын үсэг зурах ёслол Барилга, хот, байгуулалтын яаманд болно.

09.00 цагт "Инженерийн МЕГА төслийн хэрэгжүүлэлт: Олон улсын туршлага" сэдэвт олон улсын семинар Премиум Палас зочид буудлын хурлын танхимд болно.

09.00 цагт "Нийгэм, эдийн засгийн хөгжил-статистикийн хэрэглээ практикт" сэдэвт олон улсын анхдугаар симпозиумыг улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас Засгийн газрын III байранд зохион байгуулна.

09.00 цагт Аж үйлдвэрийн яам, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, Европын сэргээн босголт хөгжлийн банк хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар хөгжил” бизнес форум “Даймонд” танхимд эхэлнэ.

10.00 цагт Сонгуулийн тухай хуулийн талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчдийн төвд хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна.

10.00 цагт НМХГ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурал НМХГ-ын 5 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хурлаар ЕБС-иудын үйл ажиллагаа, Малын эмийн үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад хийсэн шалгалтын талаар хэлэлцэнэ.

11.00 цагт “Ахмадаа дээдэлье” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн соёлын ордонд 16 хорооны Ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмж гардуулна.

12.00 цагт Алтан үеийнхний бүтээсэн "Өнөр бүл" киноны ахмад уран бүтээлчид "Өнөр бүл өнөө цагт" кинонд сэтгэл ихээхэн дундуур, уг киног бүтээсэн уран бүтээлчдэд гомдолтой байгаа талаар Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

12.00 цагт МУЗ нь “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг энэ сарын 9-нөөс ирэх сарын 9-ний хооронд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд зохион байгуулах талаар хэвлэлийн хурал зарлалаа.

14.00 цагт Ази-Европын Дээд хэмжээний  11 дүгээр хуралдааны салбар хуралдаан болох Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт Төрийн ордонд эхэлнэ. 

14.00 цагт МҮХАҮТ, БНХАУ-ын Бээжин хотод суугаа Бүгд Найрамдах Австри Улсын ЭСЯ-ны Худалдааны хэлтэс, Австрийн Эдийн засгийн танхимтай хамтран ээлжит “Монгол-Австрийн бизнес форум”-ыг Шангри Ла зочид буудалд зохион байгуулна.

14.00 цагт Дэлхийн Итгэмжлэлийн өдрийг “Төрийн бодлогыг дэмжих дэлхий нийтийн арга” сэдвийн дор семинар-хэлэлцүүлгийг Пума империал зочид буудал 2 давхарт зохион байгуулна.

14.00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордонд болно.

15.00 цагт MICS 2016 Монголын бараа бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн  Мишээл экспод нээгдэнэ.

15.00 цагт "Барилгын Инженерүүдийн ордон" шав тавих ёслол БГД, 16-р хороо, Рамада зочид буудлын зүүн талд болно.

16.00 цагт Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв /ДГХБО-ын ОУСТ/ нь Австри Улсын Элчин сайдын яамтай хамтран “Монгол болон бусад далайд гарцгүй хөгжиж байгаа орны далайд гарах гарц: Энэтхэг-Балба Улсын жишээ” сэдэвт судалгааны тайлангийн төсөл танилцуулна.

Монгол ньюс мэдээллийн төвд

11.30 цагт Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос амьжиргааны түвшин доогуур өрхийн 1000 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл бүхий цүнх бэлэглэх “1000 цүнх” challenge-д Банк бус санхүүгийн байгууллагуудаа нэгдэхийг уриалж мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Шударга сонгууль” ТББ-аас Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Зорчигч тээврийн нэгтгэлийн ҮЭХ-ноос Нийслэлийн удирдлагатай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

12.00 цагт "Монголын чопперчин ахан дүүс" холбооноос Талын салхи мото фестиваль зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ