ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалин, урамшууллыг даваа гарагт олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-17 12:54:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалин, урамшуулал даваа гарагт дансанд нь орно хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. 


Тус хэвлэлийн хурлын үеэр, ХӨСҮТ-ийн ажилчид илүү цагийн хөлс, урамшууллаа авахгүй удсанаас болж энэ сарын 23-наас ажил хаяхаа зарласан гэх мэдээлэл гарч байгаа талаар сэтгүүлч асуусан юм. 


Сэтгүүлчийн асуултад Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, "ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалин урамшууллын асуудлыг шийдвэрлэсэн. Даваа гарагт дансанд нь орно. Баянзүрх дүүргийн эмнэлгийн эмч, ажилчдын цалин урамшууллын асуудлыг өмнө нь хөндөж байсан. Тус эмнэлэг нь 2005 оноос хувьчлагдсан тул төрөөс хамаарахгүй" хэмээн хариулав.

Холбоотой мэдээ