Бэлчээрийн худгуудийг бүртгэлжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-09 13:20:48
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Баян-Өндөр сум бэлчээрийн худгийн ашиглалтад үзлэг хийж анх удаа хаягжуулж байна.

Тус суманд 2005 оноос хойш гаргасан 39 худаг бүртгэлтэй байдаг ажээ. Худгийг хаягжуулж бүртгэлжүүлэх болсон шалтгаан нь Баян-Өндөр сумын Малчин багийг Жаргалант сум руу шилжүүлсэнтэй холбоотойгоор өмнөх гэрээнүүд нь үрэгдэх, гэрээ байгуулсан иргэд солигдох зэрэг олон зөрчил илэрсэн байна. Иймд Баян-Өндөр сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Л.Уртнаст уг ажлыг  хариуцан хийж байна. Одоогийн байдлаар 20 худгийг хаягжуулжээ.

Энэ жил Орон нутгийг хөгжүүлэх сангаас гурван худгийг засч, мөн иргэдийн хүсэлтээр Ар булаг гэх газарт  нэг худаг шинээр ухжээ. Өнгөрсөн оны байдлаар ашиглах боломжгүй таван худаг байгааг тогтоосон байна.

                                                                                                                  Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ