Түүхийн дурсгалт хадны сүг зургийг хамгаалах шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-02-19 16:17:17

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Ю.Цэдэнбалын нэрэмжит орон нутаг судлах Музейтэй хамтран сумдад байрладаг хадны сүг зургуудыг шат дараатайгаар эргэж тойрч, хамгаалж байна.

Тодруулбал, Сагил сумын Үүрэг нуур багийн нутаг дахь Цагаан голын эхэнд орших Можоогийн хадны зураг, Бужаагийн хадны сүг зургийг сар шинийн өмнөхөн очиж эргээд иржээ.

Цаашид малын хөл, нар, салхи, хур борооны улмаас хадны сүг зураг бүдгэрэх, арилах аюул нүүрлэж болзошгүй учир урьдчилан сэргийлэх зорилгоор  хашаа хайс, саравч барих тал дээр анхаарч ажиллахаар болсон байна.

Эдгээр хадны сүг зургууд нь шинэ чулуун зэвсгийн үед хамаарах бөгөөд аргаль, янгир, тэмээ, нохой, үхэр, хүн зэргийг дүрсэлсэн Монголд төдийгүй, дэлхийд гайхагдах бүтээл юм байна.

 

 

Холбоотой мэдээ