Жолооч нарт эрүүл мэндийн зөвлөгөө өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-09 16:05:11

Тамхины хор уршиг, дам тамхидалтаас үүдэлтэй халдварт бус өвчлөл, өөрийн болон зорчигчдын эрүүл мэндийн төлөө замын хөдөлгөөнд аюулгүй байдлаа бүрэн хангаж оролцох талаарх зөвлөгөөг жолооч нарт өглөө.

“Дэлхийн автомашингүй  өдөр”, “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тохиолдуулан,  аймгийн “Гурван мэргэд” захын авто зогсоол, “Цагаан эрэг”-ийн авто зогсоол, “Сэлэнгэ” олон улсын худалдааны төвийн авто зогсоолуудыг түшиглэн энэхүү зөвлөгөөг хүргэжээ. Энэ өдөр жолооч нар автомашины байнгын хэрэглээнээс шалтгаалсан хөдөлгөөний хомсдол, түүнээс үүдэлтэй таргалалт, жилийн нэг өдөрт автомашинаас татгалзахын ач холбогдлын талаар мэдээлэл авсан байна.

Уг арга хэмжээг Сэлэнгэ амгийн Эрүүл мэндийн газар, аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” сэдвийн дор энэ сарын 7-ны өдөр зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд 100 гаруй жолооч хамрагдсан бөгөөд тэдэнд гарын авлага тарааж өгсөн байна.   

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ