Сөүл-Улаанбаатарын онгоцоор өнөөдөр 256 хүн эх орондоо ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-02-19 14:53:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрээр, өнөөдөр өглөө Улаанбаатар-Сөүл чиглэлд тусгай үүргийн онгоц ниссэн. Тус онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өнөөдөр 19.00 цагт газардах хуваарьтай.

Энэ нислэгээр нийт 256 иргэн эх орондоо ирнэ. Тэдний 12 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь жирэмсэн, 13 нь өндөр настан, 24 нь эрүүл мэндийн шалтгаантай, 20 нь түр саатуулах байранд байсан, 92 нь бусад шалтгаантай иргэн байгааг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Холбоотой мэдээ