“Иргэн таныг сонсъё” цахим хаягийг ажиллуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-02-19 21:22:16
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын дэргэдэх "Иргэн таныг сонсъё" хаягаар аймаг орон нутгийн болон олон нийтийн эрх ашигт тулгамдсан, төрийн байгууллагын үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг хүлээн авахаар болжээ.

Түүнээс гадна, аливаа ажил, асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийн санал оролцоонд тулгуурлаж, цахимаар, фокус хэлбэрээр санал авч, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна. Мөн иргэдийн санал, хүсэлтийн хариуг долоо хоногийн дотор цахимаар болон утсаар мэдэгдэх юм байна.
Харин аймгийн өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг төрийн мэдээллийн нэгдсэн сайт www.khentii.mn веб сайтаар, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, “Иргэдээ сонсъё-70563111” төвийн тусгай дугаарын утсаар авч “Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах шийдвэрлэх журмын” дагуу шийдвэрлэдэг аж. Тус төвөөр иргэдийн өргөдөл гомдлыг сүүлийн дөрвөн жил 96-98 хувьтай шийдвэрлэсэн бөгөөд, 100 хувьд хүргэхийг зорин ажиллаж байна.
Холбоотой мэдээ