Шинэ Зеландад хар далайн гахайнууд эрэг рүү шидэгджээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2021-02-22 16:20:29

СИДНЕЙ. /TASS/. Шинэ Зеландын Өмнөд арлын хойд үзүүрт, Крайстчерч хотоос баруун хойд зүгт 500 км зайд орших Фаруэлл-спит тохойн эрэг рүү 49 хар далайн гахай /дельфин/ шидэгджээ.


“Radio New Zealand” радиогоор мэдээлснээр, аврагчдыг очиход хар далайн гахайнуудын ес нь үхсэн байжээ. Шинэ Зеландын байгаль, түүхийн өвийг хамгаалах газрын ажилтан Аманда Харвигийн хэлснээр, үлдсэн 40 далайн гахай “ерөнхийдөө сайн байгаа” бөгөөд аврах багийнхан түрлэг эхлэхэд усанд нь тавьж аврахаар төлөвлөж байгаа аж.  


2017 онд Фаруэлл-спит тохойн эрэг рүү 700 хар далайн гахай шидэгдэж байжээ. Эрэг рүү шидэгдсэн далайн гахайнуудын 450-ыг нь далайд буцаан тавьж чадсан бол 250 нь үхсэн байна.


Холбоотой мэдээ