Аймгийн “Оны онцлох хүүхэд”-ийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-22 16:59:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд жил бүр хүүхдийн авьяас чадвар, давуу тал, амжилт ололт, зөв үлгэр дууриаллыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Оны онцлох хүүхэд"-ийг шалгаруулж, алдаршуулдаг билээ. 


Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс 2020 онд эрдэм мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэл, сурлага, урлаг спорт, хүмүүнлэг, сайн үйлс зэрэг үндэсний болон олон улсын тэмцээн, уралдаануудад амжилт гарган бусдыгаа манлайлан, үе тэнгийнхэн болон дүү нартаа үлгэр дуурайлал болсон 8 сурагчийг  аймгийн “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарууллаа. 

1. “Сурлагын амжилт”-ын төрөлд- Энхжаргалын Алтанзул, /Есөнбулаг сумын ЕБС-ийн хоёрдугаар сургуулийн 12-Б ангийн сурагч

2. “Урлаг, уран бүтээл”-ийн төрөлд-  Тэгшээгийн Ганди, /Есөнбулаг сумын ЕБС-ийн нэгдүгээр сургуулийн 11-В ангийн сурагч

3. “Биен тамир спорт”-ын төрөлд- Орхоны Нацагдорж, /Бигэр сумын  ЕБС-ийн 12-А ангийн сурагч

4. “Эх орны түүх соёл, өв уламжлал”-ын төрөлд- Алтанцоожийн Эрдэнэбат, /Шарга сумын ЕБС-ийн 12-А ангийн сурагч /

5. “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин”-ы төрөлд- Сэнгээгийн Мөнхбаяр, /Халиун  сумын ЕБС-ийн 11-А ангийн сурагч/

6. “Хүмүүнлэг энэрэнгүй үйлс”-ийн төрөлд- Наранбаатарын Түвшин, / Есөнбулаг сумын ЕБС Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн 12-А ангийн сурагч/

7. “Хүүхдийн оролцооны, өөрөө удирдлагын байгууллага”-ийн төрөлд- “Хүүхэд ба байгаль” эко клуб, Баян-Уул сум 

8. “Багийн амжилт”-ын төрөлд- Ж.Болдцэцэг дасгалжуулагчтай, Б.Насанжаргал ахлагчтай аймгийн Идэрчүүдийн шигшээ эмэгтэй баг тамирчид "Оны онцлох хүүхэд"-ээр тус тус шалгарлаа.

Шагналыг аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн О.Амгаланбаатар гардуулан, цаашдын сурлага хөдөлмөр, ажил үйлст нь өндөр амжилт хүслээ.


Холбоотой мэдээ