“100 өрх-100 сэтгэл” аяныг эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-02-25 11:15:13
Өмнөговь /МОНЦАМЭ/ Төрийн шагналт зохилч С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “100 өрх-100 сэтгэл” аяныг эхлүүлжээ.
С.Удвалын нэрэмжит Улсын тэргүүний 11-р цэцэрлэгийн түүхэн 40 жилийн ой мөн энэ онд тохиож байгаа юм. Тиймээс
Ж.Зул эрхлэгчтэй тус цэцэрлэгийн хамт олон тэмдэглэлт ойг тохиолдуулан дээрх сайн үйлсийн аяныг Улаан загалмайн хороо болон аймгийн одонтой эхчүүдтэй хамтран эхлүүллээ. Тус аяны хүрээнд 100 өрхөд хандив тусламжийг хүргэх бөгөөд аян ирэх сарын зургааны өдөр хүртэл үргэлжлэх юм. 11-р цэцэрлэгийн эрхлэгч Ж.Зул "Энэ онд С.Удвал ахайтны мэндэлсний 100 жилийн тохиож байгаа. Ойг тохиолдуулан уг сайн үйлсийн аяныг зохион байгуулах гэж байна. Цар тахалтай хүнд үед бид 100 гэр бүл буюу 100 эхэд боломж бололцоогоороо туслахаар шийдсэн юм" гэлээ.
“100 өрх-100 сэтгэл” хандивын аяны данс ХААН банк 5604097115 /Энхтөгс/
Харилцах утас: 80051122, 99092302
Холбоотой мэдээ