Вакцины бүрэн тунгаа хийлгээд ирсэн иргэнийг тусгаарлахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-26 14:06:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний вакцины бүрэн тунд хамрагдан гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлахгүй байх зохицуулалтыг ярьж буй талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэв.


Энэ тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, “Өнөөдрийн байдлаар энэ сарын тусгай нислэг дуусаагүй байна. Гадаадаас эх орондоо ирсэн иргэдийг 10 хоног тусгаарлаж, 4 хоног гэрийн цахим ажиглалтад байлгана.  Зарим эрсдэлтэй бүсээс ирж буй иргэдийг ажиглаж байж УОК дахин шийдвэр гаргах байх. Ер нь зарчмын хувьд, вакцинжуулалтад хоёр тунгаа авсан иргэдийг тусгаарлахгүй, цахимаар хянана гэсэн шийдвэр гарсан байгаа. Хоёр тун вакцинд бүрэн хамрагдсан анхны иргэн АНУ-аас маргаашийн онгоцоор ирнэ” гэв.

Холбоотой мэдээ