Ховд аймгийн ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурч байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-26 15:40:38

Ховд /МОНЦАМЭ/. Өнөөдөр Ховд аймгийн ихэнх сумын нутгаар хүчтэй шороон шуурга шуурч байна. 

2021 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 13:00 цагийн байдлаар Ховд аймгийн ихэнх нутгаар салхи секундэд 6-21 м/с (түр зуурын өрөвхийлөлт их хурд 12-28м/с) байна.  

Салхины хамгийн их хурд Ховд суманд 28 м/с, Дуут суманд 16м/с, байна. Мөн Дөргөн Эрдэнэбүрэн суманд 14 м/с хүрч ажиглагдсан гэж Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.  

Энэ сард сүүлийн 10 хоног орчим хугацаанд хүчтэй салхи шуургатай байлаа.

Одоогийн байдлаар Үенч, Алтай, Булган сумын нутагт хамгийн их цастай буюу 2-7 см байна. Бусад сумын нутгаар цасгүй. 

Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээнээс үзэхэд энэ сарын 26-ны өдрөөс бага зэрэг хүйтэрч, ирэх гуравдугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нийт нутгаар шөнөдөө 16-21, өдөртөө 3-8 градус хүйтэн байх төлөвтэй аж.  

 


Холбоотой мэдээ