“Нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр халдварын нийт 176 тохиолдол илрүүлжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
oyundelger@montsame.gov.mn
2021-02-27 11:39:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нэг хаалга-нэг шинжилгээ” аянаар коронавируст халдварын нийт 176 шинэ тохиолдол илрүүлснийг ХӨСҮТ-өөс өнөөдөр мэдээллээ.


Үүнээс эхний 61 нь шинжилгээ өгсөн иргэд бол 115 тохиолдол нь тэдгээрийн ойр харилцагч дундаас илэрчээ.


Коронавирусний шинжилгээ нь эерэг гарч, халдвартай нь батлагдсан иргэдийг одоогоор тусгаарлаад байгаа бөгөөд тусгаарлалтын хугацаа дууссаны дараа “Нэг хаалга-нэг шинжилгээ” аяны дүн гарах аж. 

Холбоотой мэдээ