"COVID-19" халдварын 45 тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-01 11:01:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн мэдээлснээр, Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр  45 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 


ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораториуд, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД, Хан-Уул дүүргийн лабораториудад нийтдээ   11 905 хүнд шинжилгээ хийсэн байна.


Ингэснээр коронавируст халдварын нийт тохиолдол 2 952 боллоо. Үүнээс 2299 хүн эдгэрээд байна. Сүүлийн 24 цагт 54 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.


Халдвар авсан нийт тохиолдлоос 2249 нь буюу 77 хувь нь эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 66 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн хоёрдугаар төвд нийт 638 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 558, хүндэвтэр 70, хүнд 9, нэн хүнд нэг хүн байна. 

Холбоотой мэдээ