Батлагдсан тохиолдолтой ойр харьцсан иргэн Увс аймагт иржээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-03-01 22:04:51

Увс/МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын ойрын хавьтагч Увс аймагт өнөөдөр ирсэн байна.

Үүнтэй холбогдуулан тусгай чиг үүргийн алба хаагчид шуурхай ажиллагаа явуулж, тухайн иргэнийг гэрийн тусгаарлалтад оруулан, гэрт нь ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байна. Мөн цагдаагийн алба хаагчид өнөөдрийн 16 цагаас эхлэн тухайн иргэний гэр байрлаж буй орцыг битүүмжлэн, жижүүрлэж байна.

Одоогоор түргэвчилсэн шинжилгээний хариу сөрөг гарсан хэдий ч PCR шинжилгээний хариу хараахан гараагүй, Ховд аймгийн Бүсийн төв рүү шинжилгээний дээжийг илгээгээд байна.


Холбоотой мэдээ