АНУ-д “COVID-19”-ийн 75 сая тун вакциныг тарьжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-03-01 15:46:19

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-д “COVID-19”-ийн 75.2 сая гаруй тун вакциныг тарьсан гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээллээ.


CDC”-ийн мэдээлснээр, АНУ даяар ням гаргийн байдлаар 96 402 490 тун вакциныг түгээснээс 78 хувийг нь буюу 72 236 003 тунг тарьсан байна.


Тодруулбал, АНУ-д 49.7 сая гаруй хүн “COVID-19”-ийн вакцины ядаж нэг тунг хийлгэсэн бол 24.7 сая хүнийг бүрэн вакцинжуулжээ.


Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д 28 сая гаруй хүн коронавирусээр халдварлаж, 513 мянга гаруй хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ