Д.Марадонагийн “Porsche”-г үнэ хаялцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-03-03 13:09:31

ПАРИС. /CNN/. Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадонагийн 1992 оны 11 дүгээр сард худалдан авч байсан “Porsche 911” загварын мөнгөлөг өнгийн автомашиныг дуудлага худалдаанд үнэ хаялцуулахаар болжээ.


Автомашиныг Францын нийслэл Парис хотын “Bonhams” дуудлага худалдааны төвд энэ сарын 3-10-нд болох цахим худалдааны үеэр үнэ хаялцуулах юм. “Bonhams”-ын мэдээлснээр, 260 км/цаг хурдлах хүчин чадалтай уг машин нь хоёр жил гаруйн хугацаанд үйлдвэрлэсэн 1200 автомашины нэг ажээ.


Энэхүү автомашины дуудлага худалдаа зөвхөн автомашин цуглуулагчдын төдийгүй хөлбөмбөг сонирхогчид, Д.Марадонагийн шүтэн бишрэгчдийн сонирхлыг ихэд татах төлөвтэй байна” гэж “Bonhams” дуудлага худалдааны төвийн мэргэжилтэн Грегори Тайтенс мэдээлжээ.


Бүх цаг үеийн хамгийн агуу хөлбөмбөгчдийн нэгд зүй ёсоор тооцогддог Д.Марадона 2020 оны 11 дүгээр сард зүрхний шигдээсний улмаас 60 насандаа таалал төгссөн билээ. 

Холбоотой мэдээ