Хөгжлийн бэрхшээлтэй 19 иргэн ажлын байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-10 19:23:45

Сэлэнгэ аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих” хөтөлбөрт Сэлэнгэ аймгийн нийт 7 сум, 5 тосгоны 19 иргэнийг хамруулжээ.

Тэд гар утас засвар, оёдол, хэвлэлийн эх бэлтгэл, тахиан аж ахуй, дугуй засвар, худалдаа үйлчилгээ гэсэн чиглэлээр 19 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг авсан байна. Ингэснээр хөтөлбөрийн хүрээнд 19 ажлын байр шинээр бий болжээ.

Мөн тус хөтөлбөрийн хүрээнд аж ахуй эрхлэлт, болон эсгий урлалын ур чадварын сургалтанд хөгжлийн бэрхшээлтэй 30 иргэнийг хамруулсан байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ