Г.Гансаруул “Алтан-Очир”, Т.Дэлгэрмаа “Олимпын алдар” одон хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-05 08:10:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан спортын салбарт олон жил амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшууллаа.


Тухайлбал, бодибилдинг фитнесийн “Старс” клубийн тамирчин ОУХМ Галсангийн Гансаруулыг “Алтан-Очир” одонгоор, “Хасу мегастарс” клубийн тамирчин Тогтохын Дэлгэрмааг “Олимпын алдар” одонгоор шагналаа.


Г.Гансаруул нь бодибилдинг фитнесийн спортоор 2012 оноос хичээллэж улс, хотын чанартай тэмцээнүүдээс тогтмол медаль хүртэн олон улс, тив дэлхийн тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлсэн юм. 


Харин “Хасу мегастарс” клубийн тамирчин Т.Дэлгэрмаа нь ширээний теннисний спортын дэд мастер цолтой бөгөөд байгууллага хамт олноо төлөөлж томоохон тэмцээнд оролцохоос гадна эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд удаа дараа амжилттай оролцжээ.

Холбоотой мэдээ