Хөл бөмбөгийн ЕАШТ эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭПАРИС. /ВВС/. Хөл бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний /ЕАШТ/ нээлтийн ёслол Францад боллоо. Террорист халдлагаас урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг сайтар чангатгажээ.
Дөрвөн жил тутамд болдог ЕАШТ нь Европын спортын хамгийн том тэмцээнүүдийн нэг юм. 24 улсын баг уг тэмцээнд оролцож байна.
Баасан гарагт Парисын нэгэн цэнгэлдэх хүрээлэнд Франц болон Румыны багийн хооронд нээлтийн тоглолт болжээ. Тус цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн оны 11 дүгээр сард олон хүний аминд хүрсэн террорист халдлага болж байсан билээ.
Зэвсэглэсэн цагдаа нар цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд хамгаалалтад гарсан байв. Үзэгчдийн бие болон цүнхийг тусгай төхөөрөмжөөр шалган цэнгэлдэх хүрээлэн рүү оруулж байжээ.
Нэгэн франц залуу “Аюулгүй байдлыг сайн чангатгаснаар хүмүүс тэмцээнийг тайван үзэх боломжтой болно” гэж ярьжээ.
Парис хотын төвд “ хөгжөөн дэмжигчдийн бүс” хэмээх асар орчимд олон цагдаа мөн эргүүл хамгаалалтад гарч байна. Тэнд аюулгүй байдлыг хянах 46 камер суурилуулжээ.
Ирэх сарын 10 хүртэл үргэлжлэх ЕАШТ-ий үеэр 2.5 сая хөл бөмбөг сонирхогч Францын 10 хотын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд, 8 сая хүртэлх тооны хүн асруудад очин тоглолт үзнэ гэсэн тооцоог албаны хүмүүс гаргажээ.
11 дүгээр сард Парист террорист халдлагууд болсонтой холбогдуулан улс даяар зарласан онцгой байдлын хугацааг Францын Засгийн газар ирэх сарын эцэс хүртэл сунгажээ.
Уг тэмцээний үеэр 100 мянга гаруй цэрэг болон цагдаа эргүүл хамгаалалтад гарна.
Г.Доржханд