"Спутник V" вакцин бүртгэсэн орны тоогоор хоёрдугаарт оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-03-06 12:39:45

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын эрдэмтдийн гарган авсан коронавирусний "Спутник V" вакцин бүртгэсэн орны тоогоор “Pfizer” компанийн вакциныг гүйцэж, хоёрдугаарт орлоо гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлэв.


Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтдаа хэрэглэхийг зөвшөөрсөн улс орнуудын тоогтоор одоогоор “AstraZeneca” компанийн вакцин нэгдүгээрт бичигдэж байна. Тус компанийн вакциныг 49 оронд бүртгэсэн бол "Спутник V" вакциныг 45 улс хэрэглэхийг зөвшөөрчээ. “Pfizer”-ийн вакцин гуравдугаарт /43 улс/ жагсаж байгаа бол дараа нь “Moderna” компани /19 улс/, мөн Хятадын “Sinopharm” /18/, “Sinovac” /16/, “CanSino” /4/ гэсэн гурван компанийн вакциниуд орж байна. “Johnson & Johnson” компанийн вакцин наймдугаарт бичигдэж байгаа бөгөөд уг вакциныг дөрвөн улс хэрэглэхийг зөвшөөрчээ.  


Одоогийн байдлаар "Спутник V" вакциныг ОХУ, Беларусь, Аргентин, Боливи, Серби, Алжир, Палестин, Вэнэсуэл, Парагвай, Туркменистан, Унгар, АНЭУ, Иран, Гвиней, Тунис, Армени, Мексик, Никарагуа, Босни ба Херцеговина, Ливан, Монгол, Бахрейн, Черногор, Сент-Винсент ба Гренадин, Казахстан, Узбекистан, Габон, Сан-Марино, Гана, Сири, Киргиз, Гайана, Египет, Хондурас, Гватемал, Молдав, Словак, Ангол, Жибути, Бүгд Найрамдах Конго Улс, Шри-Ланка, Лаос болон Ирак улс бүртгэжээ.


"Спутник V" вакциныг бүртгэсэн 45 орны нийт хүн амын тоо 1.2 тэрбум гаруй юм.


Холбоотой мэдээ