Сэлэнгэд төрөлт буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСтатистикийн багц мэдээ
Сэлэнгэ аймгийн хэмжээнд оны эхний 5 сарын байдлаар аймгийн нийт 769 эх төрж, 772 хүүхэд мэндэлсэн байна.
Шинэ он гарсаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 769 эх төрж, 772 хүүхэд мэндэлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрөлт 2.3 хувиар буурсан байгаа аж. Харин нас барсан хүний тоо 239 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 44 хүнээр өсчээ. Эдгээрээс 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 19, 1-5 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл 3 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Нийт нас баралтын шалтгааны 8.7 хувь нь осол гэмтлийн, 23.4 хувь нь хорт хавдрын өвчний шалтгаантай байгаа аж.
Аймгийн төсвийн зарлагын гүйцэтгэл 77.8 хувьтай гарчээ
Сэлэнгэ аймгийн Засаг даргаас олгох нөөц хөрөнгийн гүйцэтгэл 77.4 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.
Сэлэнгэ аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэлийн 5 дугаар сарын мэдээгээр орон нутгийн төсвийн орлого 83.8 хувь, улсаас авах санхүүгийн дэмжлэг 100.0 хувь, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 169.2 хувь, салбарын байгууллагуудын тусгай зориулалтын шилжүүлэг 100.0 хувь биелэгджээ.
Харин төсвийн зарлагын гүйцэтгэл 77.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Аймгаас олгох сумдын санхүүгийн дэмжлэг 100.0 хувь биелсэн байна.
Иргэдийн мөнгөн хадгаламж 52 сая болжээ
Сэлэнгэ аймаг дахь арилжааны банкуудын кассын цэвэр орлого оны эхний 5 сарын байдлаар 54458 сая төгрөг, цэвэр зарлага 54903 сая төгрөгт хүрчээ.
Харин аймгийн хэмжээнд зээлийн өрийн үлдэгдэл 190 сая төгрөг байгаа аж. Үүний ,0 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа гэнэ. Энэ хугацаанд Сэлэнгэ аймгийн иргэдийн мөнгөн хадгаламж 52 сая төгрөгт хүрчээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг