Сэлэнгэд хонь, ямааны арьс үнэгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-11 16:04:41

Сэлэнгэ аймагт мал, махны үнэ харьцангуй өндөр байдаг.

Гэтэл 2015 оноос малын үнэ 20.000-110.000 төгрөгөөр буураад байгаа юм. Түүнчлэн мал мах төдийгүй, малын гаралтай түүхий эдийн үнэ ханш ч буурсаар байгаа билээ.

Тухайлбал адууны шир 15000 төгрөгөөр, үхрийн шир 25000 төгрөгөөр  тус бүр буурсан байна. Харин хонь болоод ямааны арьс бүр үнэгүй болжээ.  

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ