Эрчим хүчний борлуулалт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-03-11 13:18:44

Увс /МОНЦАМЭ/. “Увс Цахилгаан түгээх сүлжээ” ХХК нь 2020 онд 47912,2 мян.кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авахаар төлөвлөснөөс 48751,1 мян.кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авчээ. Өмнөх жилтэй харьцуулахад 3031,1 мян.кВт.ц эрчим хүч илүү худалдан авсан нь 7 хувийн өсөлттэй гарсан байна.

"Манай байгууллага 2020 онд 39288 мян.кВт.ц эрчим хүч борлуулахаар төлөвлөснөөс 40448 мян.кВт.ц эрчим хүч борлуулсан нь төлөвлөгөөнөөс 1160,1 мян.кВт.ц эрчим хүчийг илүү борлуулсан.

Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан алдагдал 18 хувь ба гүйцэтгэлээр 17,03 хувьтай байна. Энэ нь ЭХЗХ-ны баталсан дүнгээс 0,97 функтээр бууруулсан үзүүлэлт юм" хэмээн “Увс Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаатар хэллээ. 


Холбоотой мэдээ