"Тээвэр Дархан", "Монгол шуудан"-гийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-11 19:45:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 39 ХК-ийн 445,484,049.83 төгрөгийн үнийн дүн бүхий 972,546 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Тээвэр дархан" (TEE+14.98%) болон "Монгол шуудан" ХК (MNP+14.92%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" (EER-7.41%) болон "Мик холдинг" ХК (MIK-5.54%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 254,460 нэгж эрхийг нийт 44.7 сая төгрөгөөр арилжжээ. ТOP-20 индекс 0.35 хувиар буурч, 33272.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  3,572,025,821,076.45 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ