Хүүхдэд вакцин хийх эмнэлзүйн туршилт судалгаа хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-12 13:28:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн 1800-1200 тусгай дугаарт холбогдож лавласан түгээмэл асуултад НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс хариулт өглөө.


-Коронавирусний эсрэг вакцин заавал хийлгэх ёстой юу?

Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Вакцин хийлгэснээр таныг коронавирусний халдвараас хамгаална. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс хамгаалах, мөн ойр дотны хүмүүсээ халдвар авахаас сэргийлэх ач холбогдолтой.


-Хүүхдэд коронавирусний эсрэг вакцин хийх үү?

Үгүй. Одоогоор хүүхдэд вакцин хэрхэн хийх талаар эмнэлзүйн туршилт судалгаанууд хийж эхэлж байгаа.


-Вакцин хийлгэснээр биед ямар зовуурь илрэх вэ?

Вакцин хийлгэсний дараа гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрэх шинж илэрч болно. Эдгээр нь 1-2 өдөрт зүгээр болно. Ийм шинж илрэх нь та коронавирусний халдвар авсан гэсэн үг биш. Харин эдгээр шинж тэмдэг нь таны биед халдвараас сэргийлэх дархлаа бий болж байгааг илтгэнэ. Хэрэв танд эдгээр шинж тэмдэг арилахгүй олон хоног үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй.


Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр иргэдээс 293 дуудлага иржээ. Эдгээрийн 20,1 хувь нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын утас, хаяг, байршил, үзүүлж буй үйлчилгээний талаар, 19,1 хувь нь шинжилгээний цэгүүдийн хаяг, байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг хэрхэн захиалах, вакцинаар дархлаажуулахтай холбоотой дуудлага байв. 

Холбоотой мэдээ