Жирэмсэн эхэд газар дээр нь очиж хагалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-03-14 16:26:22

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-14-нд болсон хүчтэй шуурганы үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эмч нар Өндөрхангай суманд дуудлагаар очиж, жирэмсэн эхэд хагалгаа хийжээ.

Тодруулбал, байгалийн гамшигт үзэгдлийн үеэр жирэмсэн эх дотуур цус алдаж, биеийн байдал хүндэрсэн тул яаралтай мэс засал хийлгэхээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт Өндөрхангай сумын эмнэлгээс дуудлага өгсөн байна. Энэ дагуу Эх барих эмэгтэйчүүдийн эмч Л.Солонго ахлагчтай мэс заслын багийн хамт олон цаг алдалгүй очиж, яаралтай тусламж үзүүлэн эх, хүүхдийн амийг аварчээ.

Багийн бүрэлдэхүүнд мэдээгүйжүүлэгч эмч Пүрэвхүү, мэдээгүйжүүлэгч сувилагч Нямбаяр, мэс заслын сувилагч Оргилболд,  жолооч Баянмөнх нар явжээ. Тэднийг Өндөрхангай суманд очих зам зуурт хүчтэй шуурганы улмаас машины цонхнууд хагарсан ч эмнэлгийн багийнхан ноцтой гэмтэж бэртээгүй байна.

Холбоотой мэдээ