Баянлиг суманд алга болсон иргэнийг эрэн хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-15 16:37:57

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн нийт нутгаар салхины хурд 20-31 м/с хүрч шороон шууран, цаг агаарын аюулт үзэгдэл болсон талаар бид мэдээлсэн. Мөн хугацаанд аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб болон Онцгой байдлын газарт 11 удаа дуудлага ирж, 11 хүн сураггүй алга болж, гал түймрийн нэг дуудлага бүртгэгджээ.

Мөн эрэн хайх аврах ажиллагаанд нийт 133 алба хаагч 42 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж, сураггүй болсон 10 иргэнийг олж, ар гэрт нь хүлээлгэн өгч, одоогийн байдлаар Баянлиг суманд нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж  байна.

Хүчтэй шороон шуурганы улмаас Богд суманд 140, Баянцагаан суманд 26, нийт 166 айлын хашаа, 5 айлын гэр нурж, 2 Эрүүл мэндийн төвийн дээвэр хууларчээ. 

Холбоотой мэдээ