Ардчилсан намын нэр дэвшигчид иргэдтэйгээ уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-13 13:47:51

Хэнтий аймгийн Чингис хотын төв талбайд  УИХ-ын сонгууль болон аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 12-ны өдөр сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор нээж, төрийн их үйлд иргэдтэйгээ хамт хүндэтгэл үзүүллээ.

УИХ-ын сонгуульд Хэнтий нутгаас нэр дэвшин өрсөлдөж буй Жагдагийн Оюунбаатар, Батхүүгийн Гарамгайбаатар, Мөнгөнцэцэгийн Хүдэрбаатар болон Орон Нутгийн сонгуульд өрсөлдөж буй 39 нэр дэвшигчдээ багаар нь дэмжинэ гэдгээ Хэнтийчүүд хэллээ.

Тэдний өнгөрсөн 4 жилд хийж амжуулсан ажил их байсан. Цаашид баг болон төрд гарснаар Хэнтий нутаг хөгжих нь гарцаагүй хэмээн иргэдийн төлөөлөгчид өөрсдийн үзэл бодлоо илэрхийллээ.

 

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ