Сүхбаатарт ноолуур 120 мянган төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-03-15 18:22:02

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт 3 дугаар сарын 15-ны байдлаар ноолуур нэг килограмм нь 105-120 мянган төгрөгийн ханштай байгаа тухай түүхий эдийн ченжүүд ярьж байна.

Анхны үнэ 100 мянган төгрөгөөс эхэлжээ. Хэдийгээр үнэ өсөж байгаа ч ноолуурын гарц төдийлөн их биш байгаа аж. Малчид одоо л ямаагаа самнаж эхэлж байгаа. Тиймээс ноолуурын гарц ихсэх үед ханш унах магадлалтайг мөн тэд хэлж байна. 


Холбоотой мэдээ