Коронавируст халдвараар 89 настай хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-18 11:29:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн үед коронавирусээр халдварласан хүнд болон нэн хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.

 

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хүмүүсээс 89 настай эрэгтэй 24 хоног эмчлүүлж байгаад өчигдөр нас баржээ. Тухайн иргэн коронавирусний нэн хүнд хэлбэрээр өвчилсөн бөгөөд амьсгалын дутагдал, артерын даралт, зүрх судасны архаг дутагдал зэрэг хавсарсан эмгэгтэй байжээ. Тэрбээр амьсгалын дутагдал, зүрх судасны дутагдлаар нас барсан байна.


Ингэснээр коронавируст халдвартай дөрөв, хавсарсан өвчтэй дөрөв, нийт найман хүн нас бараад байна. 


Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол өдөрт 100-гаас дээш тоотой бүртгэгдэж байгаа тул иргэд нийгмийн харилцаагаа аль болох багасгах, өөрийгөө хамгаалах дэглэм баримтлах, амны хаалт зүүх, гараа сайтар угаах, агаар сэлгэлт тогтмол хийхийг ХӨСҮТ-өөс дахин сануулав.

Холбоотой мэдээ