Мэргэжлийн байгууллагын 250 хүнийг дархлаажуулалтад хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-03-23 16:32:01

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналт, тагнуулын байгууллагын 250 хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн байна. 

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн байдлаар дээрх байгууллагуудын ажилтнуудыг дархлаажуулах чиглэл ирсэн гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Мөн төмөр замын бүтээн байгуулалт дээр ажиллаж байгаа иргэдийг тодорхой үе шаттайгаар дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөж байгаа аж.

Өмнөговь аймагт 13 мянган хүн тун вакцин ирсэн. Одоогийн байдлаар Гашуунсухайтад 5303, Нарийнсухайт болон Тавантолгойн бүлэг ордуудын орчинд 3659, Шивээхүрэнгийн боомтод 1298, аймгийн эрүүл мэндийн байгууллагын нийт 351 хүн, "Оюу толгой" ХХК-ийн уурхайн бүсэд баяжмалын 200 жолоочийг вакцинжуулаад байна.

Дархлаажуулалтад хамруулсан иргэдэд ямар нэгэн хүндрэл гараагүй гэлээ. 

Холбоотой мэдээ