БНАСАУ далавчит пуужин туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-03-24 09:44:04

СӨҮЛ. /Yonhap/. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр туршсан БНАСАУ-ын пуужингууд нь баллистик биш далавчит пуужин байсан бөгөөд туршилт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн (АЗ) тогтоолыг зөрчөөгүй гэж “Yonhap” агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.


“Тэд баллистик биш далавчит пуужингууд харвасан. Манай тагнуулууд пуужингуудыг таньсан” гэж эх сурвалжуудын нэг хэлсэн байна.


Пёньян өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хэд хэдэн пуужин туршсан гэж “The Washington Post” сонин эх сурвалжаасаа эш татан мягмар гарагт мэдээлжээ. “БНАСАУ-ын эрх баригчид ихэвчлэн иймэрхүү үйл явдлаар анхаарал татдаг тул ням гарагт пуужингийн туршилтынхаа талаар ямар нэг тайлбар өгөөгүй нь АНУ, БНСУ-ын албаны хүмүүсийг төөрөгдөхөд хүргэсэн” гэж тус сонинд тэмдэглэсэн байна. Сонинд бичсэнээр, Америкийн тагнуулын алба туршилтуудын талаар мэджээ. Харин “Reuters” агентлаг эх сурвалжаа эш татан хоёр пуужин харвасан гэж мэдээлсэн байна.


БНАСАУ дунд зайн тусгалтай пуужин туршсаныг АНУ "цэргийн ердийн үйл ажиллагаа" гэж үзэж байна гэж тус улсын засаг захиргааны төлөөлөгч мэдэгджээ. 

Холбоотой мэдээ