Тосонцэнгэл сумын сэжигтэй тохиолдол батлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-03-24 12:02:57

Завхан/МОНЦАМЭ/. Тосонцэнгэл суманд илэрсэн сэжигтэй тохиолдол PCR шинжилгээгээр батлагдаж, аймгаас ажлын баг, шуурхай арга хэмжээний баг газар дээр нь ажиллахаар гарчээ. 

Тухайн иргэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын "Сэмжид Хужирт" ХХК-ийн сувиллын газарт амарсан аж. Энэ сарын 21-нд сумандаа ирсэн байна. Тус иргэний ойрын болон дам хавьтлуудыг тогтоож 26 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан. Харин 16 иргэний PCR шинжилгээний сорьцын шинжилгээний хариу ирээгүй байна. Одоогоор сумын Засаг даргын захирамжаар Тосонцэнгэл сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа аж. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Шуурхай штаб хуралдаж байна. 

Холбоотой мэдээ