Сэлэнгэ аймагт төрийн архивын улсын үзлэг эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-14 16:01:08

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Архивын тасагт Төрийн архивын улсын үзлэг өнөөдөр эхэллээ.

Шалгалтаар төрийн архивын хадгалалт, хамгаалалт, архивын бичиг хэрэг хөтлөлийн байдал, нууцлал зэргийг шалгах аж. Шалгалтын бүрэлдэхүүнд Монгол Улсын Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Э.Хүрэлбаатар, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Улсын хяналтын байцаагч Л.Дэлгэрцэцэг, Түүхийн баримтын архивын төвийн эрхлэгч М.Байгалмаа нар ажиллаж байна.

Шалгалт энэ долоо хоногийн турш үргэлжилнэ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ