Орон нутагт ажиллах тариаланчдыг өнөөдрөөс вакцинжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-26 10:25:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, ЭМЯ хамтран хаврын тариалалтын бэлтгэл хангахтай холбогдуулан Улаанбаатар хотоос орон нутагт ажиллах тариаланчдыг өнөөдрөөс вакцинжуулна.


Тариаланчид гуравдугаар сарын 26, 27-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль дээр 9.30-16.30 цаг хүртэл вакцинжуулалтад хамрагдах хуваарьтай байна.



Вакцинд хамрагдах хуваарь: /орон нутаг, цагаар/


3 дугаар сарын 26

Өвөрхангай аймаг 10.00 

Дорнод аймаг 10.30

Булган аймаг 11.00 

Завхан, Архангай аймаг 11.30

Сэлэнгэ, Дархан-Уул 12.00

Сэлэнгэ аймаг 13.00-17.00 


3 дугаар сарын 27

Төв аймаг 09.00

Сүхбаатар, Увс аймаг 11.00 

Хөвсгөл, Хэнтий аймаг 12.00 

Хэнтий болон бусад 13.00-16.00


Орон нутагт байгаа тариаланчдыг дөрөвдүгээр сардаа багтаан тухайн аймаг, сумдад вакцинжуулахаар төлөвлөжээ.

 


Холбоотой мэдээ