Тоон систем хүлээн авагчийг хөнгөлөлттэй үнээр авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 19:01:51

Телевизийн тоон систем хүлээн авах  төхөөрөмжийг Мэдээлэл холбооны газар нэг бүрийг 60 мянган төгрөгөөр иргэдэд нийлүүлж байгаа бөгөөд харин үүний гуравны нэгтэй тэнцэх үнээр төхөөрөмж худалдан авах нөхцөл Дундговь аймгийн айл өрхүүдэд бүрдсэн байна.

Тодруулбал, УИХ- ын гишүүн Б. Наранхүүгийн дэмжлэгээр тоон систем хүлээн авагчийг 1000 өрх 20 мянган төгрөгөөр худалдан авах ажээ.

Хөнгөлөлттэй нөхцлөөр төхөөрөмж авах айл өрхүүдийг аймгийн ЗДТГ- ын дэргэдэх “Дундговь” телевизэд бүртгэж байгаа бөгөөд одоогоор 950 гаруй өрх захиалгаа өгсөн. Захиалгаа өгч бүртгүүлсэн айл өрхөд хүлээн авах төхөөрөмжийг 11 дүгээр сарын нэгнээс эхлэн нийлүүлнэ гэж “Дундговь” телевизээс мэдээллээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд