ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-03-30 12:47:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс дахь нөхцөл байдал хурцдаж буйтай холбогдуулан ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргажээ.


Уг мэдэгдэлд, "Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс дахь нөхцөл байдал хурцдаж, энгийн ард иргэд амиа алдсанд харамсч байна. Мьянмар дахь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн хөгжлийн төлөөх үйл явцыг бид тууштай дэмжиж ирсэн билээ. Холбогдох талууд эв зүйгээр асуудлыг шийдвэрлэж, ардчилал, энх тайван, тогтвортой байдал сэргэж, мьянмарын ард иргэд хэвийн амьдралдаа аль болох богино хугацаанд эргэн орно гэдэгт найдаж байна" гэсэн байна.


Холбоотой мэдээ