Бразил “Johnson & Johnson”-ын вакцинд зөвшөөрөл олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-04-01 12:31:30

БРАЗИЛИА. /France24/. Бразил “Johnson & Johnson” компанийн “COVID-19”-ийн нэг тунт вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрлийг лхагва гарагт олгосноор дөрөв дэх вакцинаа бүртгэжээ.


Бразил “Johnson & Johnson”-той 38 сая тун вакцин худалдан авах гэрээг хоёр долоо хоногийн өмнө байгуулсан боловч ирэх наймдугаар сараас нийлүүлэх авч эхлэх төлөвтэй байгаа ажээ.


Бразил одоогоор “Oxford/AstraZeneca”-гийн вакцин, Хятадын “Sinovac” компанийн“CoronaVac” вакциныг хэрэглэж байгаа юм. Мөн “Pfizer” компанитай 100 сая тун вакцин худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд 4, 5 дугаар сараас хүлээн авч эхэлнэ.


Vacina Brazil” цахим хуудсанд мэдээлснээр, Бразилд 17 сая орчим хүн коронавирусний вакцины эхний тунг, таван сая хүн хоёр тунг хоёуланг нь хийлгэжээ. Тус улсад халдварын улмаас 317 мянга гаруй хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ