Идэр суманд тусгаарласан иргэдээс дахин шинжилгээ авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-01 20:50:27

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Идэр сумын хоёр иргэний түргэвчилсэн оношлуурын хариу “сөрөг” гарсан байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

“2021 оны 3 дугаар сарын 31-ний шөнө Завхан аймгийн Идэр сумын хоёр иргэн Увс аймагт "Увс ундарга" ХХК-аас шатахуун тээвэрлэхээр очсон. Иргэдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь сул эерэг гарсан тул Увс аймгаас буцаасан байна. Идэр сумын Шуурхай штабын ажлын хэсэг дээрх хоёр иргэнийг Тэлмэн сумаас хамгаалалтад авч, өнөөдөр 12:35 цагт тусгаарлах байранд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд сөрөг гарсан байна. Одоогоор иргэдийг гэрт нь тусгаарлан хянаж байна. Ямар нэгэн эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй. Дээрх нөхцөл байдалтай холбоотой тус суманд түр хөл хорио тогтоогоод байгаа. Гэхдээ маргааш өглөө түргэвчилсэн оношлуураар дахин шинжилгээ хийхэд сөрөг гарвал Идэр суманд тогтоосон хол хориог цуцална” гэж аймгийн Шуурхай штаб мэдээлэв. 

Холбоотой мэдээ