Аймгийн сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-02 11:48:47
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг Дундговь аймагт зохион байгуулах сонгуулийн хороо гуравдугаар сарын 30-нд анхны хуралдаанаа хийлээ.

Анхны хуралдааны үеэр аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ Сонгуулийн хорооны даргаар томилогдсон аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбатад сонгуулийн хорооны тамгыг гардуулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооны дарга нь тухайн шатны ЗДТГ-ын дарга эсвэл түр орлон гүйцэтгэгч байхаар хуульчилсан бөгөөд бүрэлдэхүүнд нь аймаг, нийслэлийн цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөлөл орсон байх ёстой.

Тиймээс аймгийн Сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд даргаар нь аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат, нарийн бичгийн даргаар  ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга  Г.Самданцоодол нарыг томилжээ.

Харин бүрэлдэхүүнд нь Цагдаагийн газрын дарга Г.Наранбаатар, УБХ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сайхантуяа, НДХ-ийн үйлчилгээний тасгийн дарга А.Ганцог, Татварын хэлтсийн дарга М.Туяацэцэг, Мандал сургуулийн захирал  М.Энхбаяр, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, ИТХ-ын ажилтан Д.Энхтамир нарыг томилсон байна.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь харъяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, санал хураалтыг хуульд заасны дагуу зохион байгуулах, санал хураалтын дүн, холбогдох баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу нэгтгэж, хүргүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. 

Холбоотой мэдээ