Нэг удаагийн амны хаалтаас хорхой шавж илрээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-02 23:11:30

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Олон нийтийн сүлжээгээр нэг удаагийн амны хаалтад шимэгч хорхой байна гэсэн мэдээлэл цацагдсан. Эл мэдээллийг шалгах зорилгоор Сэлэнгэ аймгийн МХГ-ын итгэмжлэгдсэн лабораторид амны хаалтыг шинжилгээнд хамруулжээ.

Дээрх шалгалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Сэлэнгэ аймгийн хүнсний болон хүнсний бус худалдаа үйлчилгээ, эмийн сангуудад худалдаалж буй нэг удаагийн амны хаалтаас дээж авч шинжилжээ.

Шинжилгээгээр нэг удаагийн амны хаалтаас хорхой шавж илрээгүй байна. Амны хаалтаас авсан шинжилгээний үеэр хялгасан утас болон хялгасан утсанд шүүгдэж наалдсан, харлаж харагдах шороо тоосонцруудыг халуун уураар утахад атирах хөдөлгөөнүүд ажиглагдаж байсан байна. Мөн хоёр цаг хэрэглэсэн амны хаалтад шинжилгээ хийхэд үс хялгас нь агаарын тоосонцроор дамжин наалдсан байсан нь ажиглагджээ.  

Холбоотой мэдээ