Аймгийн Халдвартын тасагт батлагдсан таван хүн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-05 18:17:03

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Ахмадын сувилалд тусгаарлалтад байсан нэг иргэнээс эмнэл зүйн шинж тэмдэг илэрч өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт шилжүүллээ гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Тус аймагт томилолтоор ирсэн гурван иргэнтэй ойр харьцсан иргэдээс коронавирусний халдвар илэрч аймгийн Халдвартын тасагт эмчлүүлж байгаа. Эдгээр иргэдийн ойрын болон дам хавьтагчдыг тусгаарлан ажиглаж байгаа юм. Үүнээс ахмадын сувилалд тусгаарлагдаж байгаа иргэнээс эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн учраас дахин PCR шинжилгээ авч илгээгээд байна. PCR шинжилгээний хариу маргааш гарна.

Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт коронавирусний батлагдсан тохиолдол болох таван хүн эмчлүүлж байгаа. Биеийн байдал тогтвортой байна. Голомтод эмч, сувилагч цэвэрлэгч гээд гурван хүн ажиллаж байна. Түүнчлэн 110 иргэнээс PCR шинжилгээ авч, сорьцыг тээвэрлээд байгаа. Маргааш орой шинжилгээний хариу гарсны дараа аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, зарим үйлчилгээний байгууллагуудыг ажиллуулах талаар тодорхой шийдвэр гаргана” гэв. 

Холбоотой мэдээ