Баян-Өлгий аймагт 48 цаг тэг зогсолт хийнэ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-05 21:02:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнөөдөр коронавирусний халдварын 1 тохиолдол батлагдсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдлаа. Хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргав.

Үүнд:

1.Өнөөдрийн 19:00 цагаас эхлэн 48 цагийн хугацаагаар аймгийн төв, сумын төвүүдээс гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлав.

2.Энэ сарын 6-ны өдрийн 06:00 цагаас эхлэн аймгийн хэмжээнд тэг зогсолт хийхээр болов. Тухайн хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын үйл ажиллагааг /төрийн болон нутгийн захиргааны байгууллага, сургууль,  цэцэрлэг, дотуур байр, аж ахуйн нэгж г.м/ зогсооно.

3.Тэг зогсолтын хугацаанд өнгөрсөн сарын 26-29-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ирж буяны ажилд оролцоод, Ховд аймагт буцаж очоод халдватай болох нь батлагдсан Ховд аймгийн иргэний ойрын болон дам харьцагчдыг цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, онцгой байдлын байгууллагын дэмжлэгээр өргөн хүрээнд илрүүлж, шинжилгээ хийхээр боллоо.

Холбоотой мэдээ