Дубайд зүй зохисгүй зураг авахуулсан 6 хүнийг шоронд хорьж магадгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ДУБАЙ. /Риа Новости/. Тагтан дээр нүцгэн зургаа авахуулсан охидод Дубайн цагдаа нар эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Тус хотын хууль сахиулах байгууллагын мэдэгдсэнээр, охидыг 6 хүртэлх сараар шоронд хорих, 5 мянган дирхамаар торгож магадгүй байна.
“Dubai Marina” амралтын бүсийн өндөр байшингийн тагтан дээр зургаа авахуулж байсан охидын дүрс бичлэг өмнө нь нийгмийн сүлжээнд тавигдсан бөгөөд зураг авалтанд 12 охин оролцжээ.
Тэднийг АНЭУ-ын эрүүгийн кодексын 361 дүгээр зүйл заалтын дагуу зүй зохисгүй үйлдэл гаргасан хэмээн буруутгасан байна. Баривчлагдсан охидууд ямар үндэстэн гэдэг нь тодорхойгүй байгаа ч зураг авалтыг зохион байгуулсан хүн нь Оросын иргэн аж. Тэрбээр мөн хагас жилээр шоронд хоригдож магадгүй байгаа аж.
Албан бус мэдээллээр энэ хэрэгт холбогдуулан нийт 40 хүнийг баривчилсны дотор Оросын 8 иргэн байсан тухай Дубай дахь ОХУ-ын Элчин сайдын яамны мэдэгдэлд өмнө нь дурджээ. Энэ талаар нарийн тодорхой мэдээлэл авах хүсэлтээ дипломат ажилтнууд цагдаа нарт илгээжээ.