Сураггүй байсан иргэн эсэн мэнд иржээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-04-07 19:32:40

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой байдлын газар сураггүй болсон иргэнийг эсэн мэнд байсныг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ.

Тус аймгийн Орхон сумын Бүхт багийн “Сүүдэр царам” гэдэг газар Тус сумын харьяат иргэн Е нь өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдрийн 15:00 цагийн орчим “хээр эвдэрсэн автомашинаа авч ирнэ” гэж гэрээсээ явган гараад сураггүй байсан юм.

Сураггүй зургаа хоносон 79 настай, эрэгтэй Е-г өчигдөр тус сумын “Сээрийн бригад” гэдэг газар малчин Б-гийнд эсэн мэнд ирснийг албаныхан гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн байна.

Холбоотой мэдээ