Иргэний зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-12 12:07:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Иргэний зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Цагдаагийн албаны тухай хуульд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Иргэний зөвлөлийг аймаг, нийслэлийн ИТХ-ын дэргэд 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулахаар заасан байдаг.

Өмнөх Иргэний зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссан тул аймгийн ИТХ-аас зөвлөлийн шинэ бүрэлдэхүүний сонгон шалгаруулалтыг өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны өдөр зарласан.

Сонгон шалгаруулалтад 10 хүн бүртгүүлж өрсөлдсөнөөс хамгийн олон санал авсан Т.Айсулу, С.Онгар, Б.Анаргүл, М.Мейрамбек, С.Айгерим, С.Хыдырпатша, Т.Күнсая нарыг ийнхүү Иргэний зөвлөлийн гишүүнээр баталлаа.

Холбоотой мэдээ