Цэргийн албаа хааж байгаа дайчдыг ар гэртэй нь цахимаар уулзуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-12 13:58:24

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдыг ар гэртэй нь цахимаар уулзуулах үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Энэхүү үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний 013, 014, 119, 311, 326, 336 дугаар анги, мөн Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0101, 0243 дугаар анги хамтран оролцсон байна.  

Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн ангиуд дэлхий нийтэд үүсээд байгаа нөхцөл байдал, “Ковид-19” цар тахлын халдвараас шалтгаалаад үр хүүхдүүдээ эргэж чадахгүй байгаа эцэг, эхчүүдийг ийнхүү цахимаар уулзуулж байгаа аж. Цэрэг дайчдын ар гэрийнхний зүгээс “Ковид-19” цар тахал голомтлон тархаж байгаа энэ үед хугацаат цэргийн алба хааж байгаа хүүхдүүдээ эргэх нь эрсдэл өндөртэй, цаг үеийн нөхцөл байдлыг үнэлэн Цэргийн штаб, Цэргийн ангиуд ийм арга хэмжээ зохион байгуулж буйд туйлын баяртай байгаагаа илэрхийлж байв. Албаа нэр төртэй хааж байгаа хүүхдүүдээрээ бид бахархаж байна. Олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн эвтэй байж, сурч мэдэхийн төлөө шамдан, албаа нэр төртэй сайн хаагаарай хэмээн ар гэрийн зүгээс захиж байлаа.



Холбоотой мэдээ