Засгийн газрын мөнгөн дэмжлэгийг иргэд 7 төрлийн дансаар авах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-13 17:39:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас олгож буй 300 мянган төгрөгийн дэмжлэгтэй холбоотой түгээмэл асуултад Сангийн яамнаас өгсөн хариултыг хүргэж байна. Монгол Улсын иргэн бүрт олгож буй дэмжлэгийн мөнгийг:

  • тэтгэвэр авагч нар тэтгэврийн дансаар,
  • халамж авагсад халамжийн дансаар, 
  • мөн Хүүхдийн мөнгө олгодог дансаар, 
  • төрийн албан хаагчийн цалингийн дансаар, 
  • 1072 хувьцааны ногдол ашгийн дансаар,
  • малчны А дансанд бүртгэлтэй дансаар, 
  • Ebarimt системд бүртгэлтэй дансаар тус тус олгож байна.

Хэрэв дээрх 7 төрлийн үйлчилгээнд холбосон дансгүй бол Ebarimt системд бүртгэл үүсгэхийг сануулж байна. Тодруулбал, Ebarimt системд шинэ хэрэглэгч үүсгэн дансны мэдээллээ оруулах юм. Ингэснээр Засгийн газраас олгож буй мөнгөн дэмжлэгийг авах боломжтой. Бүртгэл үүсгэснээс хойш тухайн дансны мэдээллийг арилжааны банкаар дамжуулж 1-2 хоногт шилжүүлэг гаргаж байна. 



Гадаад улсад амьдарч буй иргэд Монголд банкны дансгүй бол эх орондоо заавал арилжааны аль нэг банкны данс нээлгэнэ. Мөн гадаад дахь монгол иргэд цахим төлбөрийн баримтын системд холбогдоно. Ингэхдээ заавал монгол дугаараар бүртгүүлэх шаардлагагүй, гадаад улс оронд барьж, харилцаж буй өөрийн утасны дугаар болон цахим шуудангаар бүртгүүлнэ. 





Холбоотой мэдээ